Шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 197 гомдол, мэдээлэл хүлээн авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын байдлаар

  • Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126,
  • Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 71 буюу нийт 197 гомдол, мэдээлэл хүлээн авлаа.

2023 оны тавдугаар сарын 1-ээс 25-ны өдрийн хооронд шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 49 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эрхийн төрлөөр нь ангилбал,

  • Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд хилс хэрэгт холбогдсон тухай 12,
  • Хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбоотой 22,
  • Шүүхэд гомдол гаргах эрх зөрчигдсөн гэх 1,
  • Хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн гэх 2
  • Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хууль бусаар баривчлагдсан гэх 1,
  • Хууль бусаар цагдан хоригдсон гэх 3,
  • Эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн гэх 4,
  • Орон байрны халдашгүй байдал зөрчигдсөн гэх 1,
  • Нэр төрийн халдашгүй байдал зөрчигдсөн гэх 2,
  • Хувь хүний нууцтай байх эрх зөрчигдсөн гэх 1 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Үүнээс харьяаллын дагуу хяналт тавиулахаар Прокурорын байгууллагад 3 гомдол,

  • Цагдан хорих 461 дүгээр ангийн даргад  3 гомдол шилжүүлсэн бол
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн баримтлан 6 гомдлыг,
  • 2 гомдол мэдээлэлд холбогдох ажиллагаа явуулж тогтоогдсон нөхцөл байдлын талаар гомдол гаргагчдад хариу өглөө.

Түүнчлэн 10 гомдолд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бол 1 гомдол гаргагч гомдлоосоо татгалзав.

Одоогоор 24 гомдол мэдээлэлд шалгах ажиллагааг явуулж байна.

2023 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 2 удаа ажиллаж, гомдол гаргагч иргэдтэй биечлэн уулзан холбогдох ажиллагааг явууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *