Франц улсын шоронд хоригдож буй Г.Ган-Очир: Миний эхнэр болон муу хүмүүс намайг гүтгэж шоронд хийсэн
Франц улсын шоронд эхнэрээ хүчирхийлсэн хэргээр хоригдож буй иргэн Г.Ган-Очир хэвлэлийн хурлын үеэр утсаар шууд холбогдож мэдээлэл өглөө.
Иргэн Г.Ган-Очир: “Монголын авлига албан тушаалын хэрэгт холбоотой хүмүүсийн талаарх мэдээллийг хуулийн байгууллагад өгснөөр гэр бүлийн хамт Европын улс руу дүрвэсэн. Франц улсад ирээд бусдад гүтгүүлж 2022.12.26-ны өдөр тус улсын шоронд хоригдож байна.
Монгол улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сараас эхлэн Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт, эх оронд нь буцаан авах хүсэлт өгсөн учир баривчилсан гэж надад хэлсэн. Мөн тус улсын шоронд хоригдож байсан Э,О нар нь худал мэдээлэл өгч намайг баривчлуулсан байсан. Шоронд орсноос хойш дөрвөн шүүх хуралд орсон. Манай эхнэр удаа дараа намайг гүтгэж, худал мэдээлэл тараасан” гэв.