Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцааж шийдвэрлэлээ

Ард түмнээ хайрлая намаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн “нам нэр өөрчилсөнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай өргөдлийг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд буцаахаар шийдвэрлэв. Учир нь өргөдөл гаргагч нь Улс төрийн намын тухай хууль болон “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д заасан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн байна.

Мөн хуралдаанаас нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл зөрчилтэй хэвээр буюу гишүүний тоо 801-д хүрээгүй байх тул Их Монгол Засахуй Ухаан нам бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *