Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон шинэ намын дэд дарга болжээ

С.Баяр, С.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон МАН-аасаа гарч, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын дэд даргаар сонгогджээ

Ж.Цолмон "ШИНЭ нам өнгөрсөн сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн саналыг авч байсан. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ" хэмээн УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *