Л.Гүндалай, эхнэр Л.Аззаяа нарын “Ард түмнээ хайрлая” намын нэрийг өөрчлөх өргөдлийг буцаалаа
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2023.06.06/ болж, Ард түмнээ хайрлая намаас Улсын дээд шүүхэд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “нам нэр өөрчилсөнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай өргөдлийг хэлэлцээд буцаахаар шийдвэрлэжээ. Учир нь өргөдөл гаргагч нь Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн юм байна.
Ард түмнээ хайрлая намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2015 онд үүсгэн байгуулж, намын даргаар эхнэр Л.Аззаяа ажилладаг юм. Ард түмнээ хайрлая намын нэрийг өнгөрөгч дөрөвдүгээр сард "Ард түмний хүч" нам болгон өөрчлөх хүсэлтийг гаргасан ч хуулийн хугацаа дууссан тул боломжгүй болсон нь энэ юм.