Д.Амарбаясгалан:УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг иргэд дэмжсэн

Д.Амарбаясгалан:Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтыг хүний оролцоогүй болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Боловсролын зээлийн санд оруулж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Яг одоо тус санд үүсээд буй асуудлыг цэгцлэхийн тулд шалгаруулалтыг хүний оролцоогүй болгох шийдвэр гаргажээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боловсролын зээлийн сан үйл ажиллагаагаа цаашид хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс ямар мэргэжлээр ямар боловсон хүчин бэлтгэхээ тодорхой болгох шаардлагатай.Топ 100 гэж зарладаг ч тухайн мэргэжил нь топдоо багтдаггүй.Тухайлбал Харвардын зарим мэргэжил топдоо ордоггүй.Гэтэл бид өнгөрсөн хугацаанд Харвардад тэнцсэн бол зээл олгодог журмаар явж ирсэн. БЗС-гийн шалгаруулалт 11 шатыг дамждаг.Үүний тав нь БШУЯ, дөрөв нь Боловсролын зээлийн сан, хоёр нь Монгол банкны банк буюу санхүүгийн салбартай холбоотой явж ирсэн.Эдгээр бүх үйл явц хүнээс хамааралтай ирсэн. Тиймээс долоо хоногийн хугацаанд автоматжуулж бүх үйл явцыг хүний оролцоогүй болгохоор ажиллаж байна.БЗС-гийн үр нөлөөг иргэн бүр тэгш хүртэх ёстой” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *