“Starlink” компани Монголд салбараа байгуулах хүсэлтийг Илон Маск гаргажээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Starlink” компани Монголд салбараа байгуулах хүсэлтээ гаргасан талаар мэдээллээ.

Тэрбээр “Харилцаа холбооны салбарт ногоон технологийг хөгжүүлэх, интернэтийн хүртээмжийг сайжруулах хүрээнд “Starlink” компанийг Монголд үйл ажиллагаа явуулахад дэмжин ажиллах талаар Ерөнхий сайд Илон Масктай хийх уулзалтынхаа үеэр ярьсан.Өнгөрсөн хугацаанд 1226 багт интернэтийн холболтийг хийсэн. Үлдсэн багуудад холболт хийх, өргөн уудамтай газар нутгийн өнцөг булан бүрт интернэтийн сүлжээ бий болгоход шинэчлэл хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас татварын бодлогоор дэмжин ажиллана гэдгээ мэдэгдсэн.Уулзалтын үеэр Илон Маск “Starlink” компанийг Монголд байгуулах ажлаа эхлүүлье гэдгээ мэдэгдсэн.Ийн тус компани салбараа байгуулах хүсэлтээ гаргаад үйл явц үргэлжилж байна.Харилцааны холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад “Starlink” гэсэн нэг салбар компанид зөвшөөрөл олгох шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.Компанийн мэргэжилтнүүд долдугаар сард Монголд ирэх үеэр үйл ажиллагаа, зохицуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцана”гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *