Т.Сүхболд:Б.Идэр-Одыг шалгах шаардлагатай учир интерполоор эрэн сурвалжилсан

Комедиан Б.Идэр-Одын хаягийг тогтоох зорилгоор интерполоор эрэн сурвалжилж буйг Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Сүхболд өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн бий. Бид хамтарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.Үүнээс хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэн, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.Үлдсэн 22 койны иргэдтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Шалгах шаардлагатай зүйл бий. Тиймээс интерполын хөх булант эрэн сурвалжлах зарласан нь үнэн. Хөх булант гэдэг нь хаа байгаа газрынх нь хаягийг тогтоох зорилготой” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *