Дараах аймгууд энэ зун 100 жилийн баяр наадмаа тэмдэглэнэ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар сумдын тэгш ойг тэмдэглэх хугацааг аймгийн Засаг дарга тогтоодог байна. Харин аймгуудын тэгш ойг тэмдэглэх хугацааг Засгийн газар шийддэг аж. Эх сурвалжийн мэдээлснээр энэ жил таван аймгийн 100 жилийн ой тохиох юм байна. Эдгээр аймгийн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол өнөөдөр гарчээ.

Тодруулбал Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1, 2-нд тус тус тэмдэглэхээр тогтоосон байна.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.

Аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн:

  1. Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 6, 7
  2. Булган аймгийн баяр наадмыг долдугаар сарын 8, 9
  3. Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тэмдэглэхийг зөвшөөрчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *