Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байршлийн талаарх мэдээлэл иржээ
Шувуу ажиллагааны явцын талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас өнөөдөр танилцууллаа.
Уг ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахаар зарласан хүмүүсийн нэр дунд олны анхаарал татаж буй нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Шувуу ажиллагааны хүрээнд авчрахаар тодорхой ажлууд хийж байгаа.АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзалт хийсэн. Бид хүнээ авъя гэсэн нэг л хүсэлт тавьдаг. Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид ямарваа нэг байдлаар хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй. Тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй талаарх үйлдлүүдийг шалгаж байгаа. Хаана байршиж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагуудад ирүүлсэн” гэв.