Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар уг хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.