“Хьюмэн Зэт” компани Эрүүл мэндийг дэмжих сангийн 96 сая төгрөгийн төслөө амжилттай хэрэгжүүлж дуусчээ

Хэвлэл мэдээллийн байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр ажилладаг “Хьюмэн Зэт” ХХК “Өөрчлөлтийг багаас, эрүүлийг өөрөөс” төслөөр 67.9 сая, “Саруул сэтгэлгээ-Эрүүл бие-Гэрэлт ирээдүй” төслөөр 29 сая нийт 96.9 сая төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн онд Эрүүл мэндийг дэмжих сангаас авчээ.Тус компанийн төслийн хэрэгжилтийг хангалттай хэмээн үзсэн байна.

Төслийн шалгаруулалт, хэрэгжилтийн талаар Хьюмэн Зэт ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Баасандэлгэрээс тодрууллаа.

М.Баасандэлгэр:Эхний төсөл амжилттай хэрэгжсэний дараа ЭМЯ-наас хамтран ажиллах санал тавьсан

Тэрбээр “2022 оны дөрөвдүгээр сард Эрүүл мэндийг дэмжих сангийн нээлттэй сайтад зарласан төслийн маягтыг бөглөж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр нөлөөллийн ажил хийх хүсэлтээ илгээсэн. Тус сангийн мэдээлэл нь олон нийтэд ил, шалгуур хангасан байгууллага оролцох боломжтой байсан учраас материалаа өгсөн. Түүний дараа Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдтой албан ёсоор цаг авч уулзан, өөрсдийн үйл ажиллагаа болон үр дүнг танилцуулсан. Нийгмээ тодорхой хэмжээнд мэдэрсэн, арилжааны бус чиглэлээр ажилладаг учраас сайн гүйцэтгэлтэй ажиллаж чадна гэдгээ илэрхийлсэн. Үүний хүрээнд 29 сая төгрөгийн төсөл авч, нэг улирлын турш хэрэгжүүлсэн. Ингэхдээ 10 удаагийн бэлгийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн ойлголт өгөх видео контент бэлтгэж HumanZ START UP болон Охидын Старт ап сувгуудаар цацсан. Үүний хүрээнд давхардсан тоогоор 10 орчим сая үзэлт авсан нь цахим орчинд тодорхой хэмжээний үр дүнд хүрч ажиллав. Тус төсөл хэрэгжиж дууссаны дараа Эрүүл мэндийн яамнаас Ажлын хэсэг холбогдож, нийтийн эрүүл мэндийг дэмжих тал дээр хамтарч ажиллах санал тавьсан. Үүний хүрээнд дахин 67.900.000 төгрөгийн төсөл бичиж хоёр дах удаагийн хамтын ажиллагаа эхэлсэн. “Эрх хүүхэд” цуврал, таргалалтын хор уршиг, дасгал хөдөлгөөн, хувийн ариун цэвэр зэрэг сэдвүүдээр тодорхой тооны видео контент бэлтгэж ажилласан. Контент тус бүр хамгийн багадаа 100 мянган үзэлттэй. Мөн бэлгийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн сэдвээр мэргэжлийн эмч нараас ярилцлага авч, богино хэмжээний видео болгож цацахад бэлэн болгосон. Тэр болгоныг CD дээр хуулж яаманд хүлээлгэн өгсөн. Мөн стори, пост, рийлс зэрэг сошиал бүтээгдэхүүнийг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэсэн” гэв.

Энэхүү хоёр төслийн хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэлээ тайлагнан, санхүүгийн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгснөөр  төсөл бүрэн хэрэгжиж дуусчээ.  Хэдийгээр  Эрүүл мэндийг дэмжих сантай хамтарсан төслийн хэрэгжих хугацаа дууссан ч гэлээ тус компани нийтийн эрүүл мэндийг дэмжих нөлөөллийн ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *