“8 настай охинг хүчиндэж болж байхад чамайг яагаад болдоггүй юм бэ” гээд нэгэн эмэгтэйг гудамжинд хүчиндэхийг завджээ

Дархан-Уул аймгийн Дархан суманд нэгэн эмэгтэй гэр лүүгээ харих замд хажуугаар нь зөрсөн үл таних эрэгтэй түүний араас хөөж “Монголд найман настай охинг хүчиндэж болж байхад чамайг яагаад болдоггүй юм бэ.Би чамруу утас шидчихнэ шүү. Монголд хүчин хийх амархан” хэмээн хэл амаар сүрдүүлжээ. Ийн хохирогч эмэгтэй цагдаа дуудаж цагдаа нар дээрх эрэгтэйг баривчлан авч явсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Иргэн Э нь зургадугаар сарын 04-ний өдөр 21:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан суманд явж байх үед үл таних хүн хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Гомдол, мэдээллийн дагуу айлган сүрдүүлсэн гэх 32 настай эрэгтэй Т гэгчийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *