Улс нь интерполоор хайж байхад Б.Идэр-Од цахим сүлжээнд тэднээр даажигнаж байна

Комедиан Б.Идэр-Одын хаягийг тогтоох зорилгоор интерполоор эрэн сурвалжилж буйг Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн бий. Бид хамтарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.Үүнээс хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэн, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.Үлдсэн 22 койны иргэдтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Шалгах шаардлагатай зүйл бий. Тиймээс интерполын хөх булант эрэн сурвалжлах зарласан нь үнэн. Хөх булант гэдэг нь хаа байгаа газрынх нь хаягийг тогтоох зорилготой” хэмээсэн юм.

Тэгвэл эрэн сурвалжлагдаж байгаа өнөө эрхэм нь өөрийн Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд урьд урьдынхаасаа ч илүү идэвхитэй байх нь тэднээр даажигнаж байна уу гэлтэй. Ингэхдээ хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг хязгаарлах үүднээс сэтгэгдлийг хааж, өөрийнхөөрөө тэднээр наадаж байна. IHC койны хэргээр толгойтой бүхнийг хорьж, уйлах нь уйлж, шоронгоос урт захиа бичин түүнийг дуудаж байхад ч тэр тоогоогүй. Энэ бүхний хажуугаар өнөө л англи хэлээ цээжлэе, үг цээжлэе гэх мэт постуудыг оруулж, "Чамайг хайгаад байгаа юм биш үү" гэх сэтгэгдэлд тээнэглэзэхгүйгээр "Улс төр" хэмээн хариулна. Түүнийг Австрали улс руу дүрвэж, цаашаа АНУ-руу зугтсан хэмээн албаныхан ярина. Гэвч өнөө хайж байгаа хүн нь цахим сүлжээнд өөрийнхөөрөө наадаж байхад түүнийг шууд барих эрх мэдэл, хууль эрхзүй нь манайханд дутна.

Өөртэй нь холбоотой мэдээг инээд алдан уншиж суугаа даа тэр…

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *