Олныг хамарсан буутай халдлагаас үүдэн АНУ-д 345 хүн нас баржээ
Энэ он гарснаас хойш АНУ-д буутай холбоотой олныг хамарсан 279 халдлага бүртгэгдэж, 345 хүн нас барж, 1114 хүн гэмтжээ.
Хамгийн сүүлд ахлах сургуулийн төгсөлтийн баяр болох үеэр буутай дөрвөн этгээд халдаж хоёр хүний амийг хохироож, таван хүнийг шархдуулсан гэмт хэрэг Виржина мужид өчигдөр гарчээ.
Цагдаа нар 18-36 насны этгээдүүдийг баривчилсан байна. Тэдний нэг болох 19 настай эрэгтэй нь мягмар гарагт тус сургуулийн ойролцоох театр руу буутай халдсан хэмээн сэжиглэгдэж байгаа хүн байж болзошгүй аж.
Шархадсан хүмүүсийн нэг болох 31 настай эрэгтэй амиа алдах эрсдэл өндөр байгаа бол бусад 14, 32,55,58 настай хүмүүс амьд үлдэх магадлалтай хэмээн тус хэргийг шалгаж буй цагдаа Эдвард мэдээлжээ.
Эх сурвалж:Aljazeera
Б.ДОЛЖИНЖАВ