Согтуу эцэг эхчүүд хүүхдээ үхэлд хүргэж байна

Урин дулаан цаг наашилсантай холбоотойгоор иргэдийн амралт зугаалга идэвхжиж төдий хэрээр бага насны хүүхдүүд усанд унах, ууланд төөрөх, хээр хонох зэргээс үүдэж амь насаа чимээгүй алдаж байна.

Эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал, хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд ахуйн хүрээнд өндрөөс унах, тоглоомын талбайд тоглож байгаад гэмтэх, гэр хороололд нүхэн жорлон болон жалга руу унах, нохойд хазуулах зэрэг эрсдэл, тохиолдлууд ихэссэн.

Ялангуяа эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ, гэр бүлээ дагуулан гол ус, уул, модтой газраар аялал, амралт зугаалгад явдаг. Ингэхдээ архидан согтуурч,  бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаар хүүхдүүд маань гол ус руу унаж амиа алдах, ууланд төөрөх зэрэг эрсдэл үүсдэг учир эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

  • Хүүхэдтэйгээ хамт амралт зугаалга, салхинд гарах бол архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Ахуйн хүрээнд өртөх осол гэмтлээс сэргийлэх
  • Асран хамгаалагчгүй гадна гаргахгүй байх зэргийг сэрэмжлээрэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *