Ромын Пап лам Франциск 9-р сарын 23-нд Монголд айлчилна

Ромын Пап Франциск энэ оны 9-р сарын 23-нд Монгол Улсад айлчилна хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.

Ромын Папын албан ёсны тээвэрлэгч болох ITA Airways компанийн удирдлагууд болон ажилтнуудад өгсөн мэдээлэлдээ тэрбээр албан ёсоор баталгаажсан айлчлалуудын тоонд Монгол Улс багтжээ.

Монголд католик шашин шүтдэг 1500 орчим сүсэгтэн байдаг бөгөөд Ватиканы хувьд энэ айлчлал маш чухал ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хөрш, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ улс дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *