Ц.Сандаг-Очир:Азийн хөгжлийн банкны зээлийг долоон сайд нь хуваагаад авчих юм бишүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас манай улсад хуваарилах 655 сая ам.долларын зээлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир “Манай улс 33.3 тэрбум ам.долларын өртэй бол Засгийн газар нь найман тэрбум ам.долларын өртэй болчихсон. Өр зээлээсээ салъя гэчхээд нэмж зээл аваад байх юм. Хэрэв зээл аваад хөгждөг байсан бол энэ олон зээлийн үр өгөөж нь хаана байна. Уг хөтөлбөрт долоон төрлийн зээл байна. Ер нь бол долоон сайд нь хуваагаад авчих юм байна шүү дээ. Гол нь Төсвийн байнгын хорооны гишүүд нь ямар ч ойлголт мэдээлэлгүй байдаг. Ийм гоё ганган зээлүүдээ хэзээ болих вэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *