Итгэлцүүрээр 1990, 2022 онд тэтгэвэрт гарсан багш нар ижил хэмжээтэй тэтгэвэр авна
2023 оны төсвийн тодотголоор ахмад настны тэтгэврийн нэмэгдэлд 396 тэрбумыг зарцуулахаар болжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Ажилласан жил цалингийн хэмжээ ойролцоо боловч хүн бүрийн тэтгэвэр өөр өөр хэмжээгээр нэмэгдэнэ.Тухайлбал, 1990 онд 500 төгрөгний цалин авч байгаад тэтгэврээ тогтоолгосон багш байлаа гэж бодьё.Одоо 2022 оны багшийн цалинтай итгэлцүүрээр ижил болно.1990 оны итгэлцүүр 2060 байгаа. Үүнийг 500-аар үржүүлэхээр нэг сая 30 мянга болно.Үүнийг ажилласан жил, цалингийн хэмжээгээр нь тэтгэврийг нь тогтоогоод 2022 онд тэтгэвэрт гарсан багш хүнтэй ойролцоо түвшинд тэтгэвэр авна.Итгэлцүүрээр энэ зөрүүг арилгасны дараа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар дахин нэмнэ” гэж ярилаа.