Б.Жавхлан: Ажилласан жил, цалингийн хэмжээгээр тооцон тэтгэврийн зөрүүг ойролцоо түвшинд тогтооно
Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар төсвийн тодотгол өргөн барьсан талаар мэдээлэл өгч байна. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ “Өнөөдөр 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа. 2022 оны төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкны валютын нөөц, үзүүлэлт илт сайжирсан. 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний
- 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдана.
- Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 396 тэрбум,
- хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдсэн.
Сүүлийн арав гаруй жил салбарын хуулиудад цалингийн асуудал тусгахад хүндрэлтэй болж ирсэн. Цалингийн бодлогыг Засгийн газар өөрөө хянах суурийг тавих үүднээс энэ удаагийн тодотголыг хийгдэж байна. 2017 оноос хойш спортын салбарын цалинд өөрчлөлт ороогүй байх жишээтэй.
Тэтгэвэрт хэд хэдэн зөрүүний тухай ойлголт бий. Итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно. Үүнийг бүх хүний тэтгэвэр ижил түвшинд очно гэж ойлгож болохгүй. Хүн бүрд өөр өөр өөрчлөлт орно.
1990 онд 500 төгрөг авч байсан буурал, одоо 1 сая төгрөгийн цалин авч байсан бол үүнийг арван хувиар нэмэгдүүлж 1.1 сая төгрөг болох жишээтэй” хэмээлээ.