Х.Булгантуяа:Тэтгэврийн нэмэгдлийн мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын сайтад байршуулна
Тэтгэврийн зөрүү болон нэмэгдлийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай.Монгол Улсын нийт 481 мянган тэтгэвэр авагчдын 165 мянгынх нь нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын /НДЕГ/ сайтад тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээллийг тун удахгүй ил болгоно. Долдугаар сарын 1-нээс өмнө ахмадууд /хүүхдүүдийнхээ тусламжтайгаар/ уг сайтад хандан регистр, бүтэн нэрээ оруулаад ажилласан жил, тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харах боломжтой болно. Тэтгэврийг 10 хувь нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна” гэв.