|

Хүүхдийн зуны спортын наадамд 7000 тамирчин оролцоно

Хүүхдийн зуны спортын долдугаар их наадам Баянхонгор аймагт энэ сарын 19-29-нд  болно.

Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөл бөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самба бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр 14 заал танхим, талбайд болох юм.

21 аймаг, есөн дүүргийн 14-18 насны 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгааг тэмцээн зохион байгуулагчид гаргажээ. Манай улсын нэн ховор амьтан Мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments