Д.Тогтохсүрэн: Нэр дэвшигчдийн сурталчилгааг зөвхөн нам нь хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс асуулт асууж, хариулт авав.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг зөвхөн нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь хийнэ. Ингэхдээ гурав хүртэлх хуудсаар сурталчилгаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч өөрөө сурталчилгаа явуулахгүй бөгөөд тухайн нам нэр цэвэр хүмүүсээ танилцуулж, санал авах юм. Улс төрийн намын тухай хуульд жагсаалтаар нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, шалгаруулалт зэрэг нарийн зохицуулалтыг оруулна” гэв.