Байнгын асаргааны тэтгэмжийг хүүхэд, том хүн ижилхэн 275 мянга болгожээ
Байнгын асаргаатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Зорилтот халамж гэж үздэг байнгын асаргаатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгдөг халамж 288 мянган төгрөг байгаа. Үүнийг 11 хувиар нэмэгдүүллээ.Байнгын асаргааны тэтгэмжийг хүүхэд, том хүн гэж ялгаатай олгодог байсныг адил болгож 275 мянган төгрөг болгож байна.Том хүн 84100 төгрөг авдаг байсан юм” гэв.
төрийн банк