Таксигаар зорчихдоо жолоочийн дүүгийн хоолойг хэрчиж хөнөөсөн эрэгтэйд 20 жилийн ял оноожээ

Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амийг хохироосон хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал иргэн Л.Б нь 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Б-ийн хоолойг хэрчиж хөнөөн, улмаар тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Г-ыг мэс барин хөөж хөнөөхөөр завдсан хэрэг гарсан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих/чанга дэглэмтэй/ байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *