Д.Ганбат: Хүйсээ солиулдаг болсон цагт МАН-ын дарга нар Тайланд руу яваад эмэгтэй болоод ирнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ хуулийг ярихдаа сонгогдох гэж байгаа дарга нар бус ард түмний өмнөөс ярих ёстой. Нөгөөтээгүүр бид социалист хүмүүс цугларчихсан юм шиг яриад байх юм. Эр, эм хүйс гэж ялгаж болохгүй. Хүйсээ солиулдаг болсон цагт МАН-ын дарга нар Тайланд улс руу яваад эмэгтэй болоод ирнэ. Тэрийг нь одоо ямар хүйсэнд тооцох юм. Нэг хүйсийн төлөөлөл нь гадаа талбайд жагсаад эхэлбэл бас л хүний эрх яригдана” гэв.