10 орны улс төрчид Улаанбаатарт ирж жендэрийн эрх тэгш байдлыг хэлэлцэнэ

 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт зургадугаар сарын12-14-нд болох бөгөөд  дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирнэ.

Төрийн ордны Их Монгол танхимд нээлтийн арга хэмжээ болж, УИХ-ын дарга Г.Занданшатар,  БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин нар үг хэлэх юм.

Түүний дараа Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал, Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх, Тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал зэрэг хэлэлцүүлгүүд болно. Харин Алтай судлалын олон улсын чиг хандлага сэдвээр салбар хоёр хэлэлцүүлэг болох аж.

Тухайлбал,  Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан Наоми Коши, Тайланд Улсын Таммасат Их сургуулийн профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал Киёотерү Цүцуй, Филиппин Улсын Конгрессын гишүүн Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн Их сургуулийн профессор Миа Сискавати, Эва Их сургуулийн профессор Юун-Шил Ким нарын  эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно. Мөн энэ үеэр залуу манлайлагчид иргэний нийгмийн асуудлаар илтгэл тавих юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *