Ухуулагчийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байхаар тусгажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлж, асуулт асуув.

Тэрбээр “Томсгосон тойргоор явж байгаа бол ухуулагч хэрэггүй. Жижиг тойргоор явах бол ухуулагч хэрэгтэй болно. Ухуулагч орж байгаа бол жижиг тойрог руу шилжинэ гэж ойлгох уу. Хамгийн их зардал ухуулагч дээр явагддаг тул болгоомжтой хандах хэрэгтэй” гэлээ.

Асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  “Нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг, сум багт 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэсэн санал оруулж ирсэн.Ухуулагчийн тоо буурч байгаа учраас зардал буурна гэж үзэж байгаа. Ажлын хэсэг дээр ярилцаад зардлыг бууруулах нь зөв гэж үзсэн. Нэг ухуулагчийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй гэх үг байсныг 50 хувиас хэтрэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл нэг ухуулагчийн зардлыг багасгасан” гэж хариулав.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *