2018 оны зургаадугаар сард +38 градус хүрч халж байжээ
Манай улсад 2000, 2001, 2007, 2010, 2011, 2017, 2018 онд олон жилийн дунджаас харьцангуй дулаан жилүүд тохиожээ.
Эдгээр онуудаас хамгийн дулаан нь 2018 оны зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар +26…+32 градус, ялангуяа Их нууруудын хотгор, Зэрэг, Дарвийн хөндий, Алтайн өвөр говиор +33…+38 градус хүрч халж байсан гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс мэдээллээ.