НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчилна

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зургаадугаар сарын 12-нд буюу Даваа гарагт Монгол Улсад айлчилна.

Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагддаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцох юм.

Бан Ги Мүн нь 2006 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2009, 2019 онд манай улсад айлчилж байсан юм.

Тэрбээр БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нь төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын  Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мүн” санг байгуулан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *