М.Оюунчимэг: Жендэр бол эрэгтэй эмэгтэй хүний тухай биш улс орны хөгжлийн асуудал
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Засгийн газар анх жендэрийн квотыг 50:50 гэсэн.Ардчилсан намын өргөн барьсан дээр 60:40 гэсэн.Одоо болохоор 70:30 болоод явж байна.Улс төрийн намууд анх оруулж ирсэн зүйл дээрээ хариуцлагатай байх, байр суурин дээрээ чанга хатуу зогсох чухал байна. Жендэрийн асуудал бол эрэгтэй эмэгтэй хүний тухай биш улс орны хөгжлийн асуудал. Жендэрийн баланс алдагдсанаас Монгол хүний хөгжил, амьдралын чанар, агаар, хөрсний бохирдол, эрүүл мэнд,боловсрол гэсэн энэ салбарууд яаж орхигдож өнөөдөр ямар түвшинд байгааг бид нар бүгдээрээ харж байгаа. Энэ нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн баланс алдагдсан шалтгааны нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.Эдгээр асуудлуудыг ирэх жил засъя гэдэг дээр орж ирж байсан.Үүн дээр ямар байр суурь барьж байгаа вэ” гэв.