Д.Тогтохсүрэн:Хуулийн өөрчлөлтөөр багадаа 24 эмэгтэй парламентын гишүүн болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоёр хууль санаачлагч нэг нь 30 хувь, нэг нь 40 хувь гэж оруулж ирсэн.Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд улс төр, эдийн засаг нөхцөл байдлаа харгалзаж үзээд эмэгтэйчүүдийн квотын асуудал зөвхөн хоёр том намд зориулсан зүйл биш. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 36 намд тэгш боломж олгох ёстой.Тиймээс 30 хувь гэдэг бол 38 эмэгтэй нэр дэвших боломж гарч байгаа юм.Өмнө нь 15 эмэгтэй нэр дэвших боломж байсан бол одоо доод тал нь 38, дээд тал нь 126 эмэгтэйд нэр дэвших боломж олгож байна.Манай нам Социал демократынхаа хувьд эмэгтэйчүүдийн парламентад орж ирэх боломжийг нээж нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдийг 1:1 гэсэн хэлбэрээр жагсаалтад бичнэ гэсэн хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ бол эмэгтэйчүүдэд асар том боломж олгож байгаа юм.Шуудхан хэлэхэд багадаа 24 эмэгтэй парламентын гишүүн болно” гэлээ.