Салалтыг давж гарах 5 арга зам
Салалт бүр өөр өөр үр дагавар авч ирдэг. Ганцаардал, айдас, гуниг гутрал, санах сэтгэл гэх мэт. Зарим салалт сайн үр дүн үзүүлэх үе бий хэмээдэг хүмүүс ч олон байдаг. Гэвч салалт л болсон хойно цагийг хамтдаа өнгөрөөж, хйисэн бүх зүйлийнхээ үр дүнг хамтран хүртдэг байсан нэгнээсээ салж, холдоно гэдэг гуниг дагуулахаас аргагүй юм.
Тэгэхээр та бүхэнд судалгааны үр дүнгээр батлагдсан, салалтаас өөрийгөө аварч гарах 5 шалгарсан аргыг танилцуулъя.
Бүх өвөдлтийг мэдэр
Гуниг ганцаардлаас зугтаж, зайлсхийх нь таныг далд ухамсарт тань зовоож, чимээгүй шаналах нөхцөлд хүргэх тохиолдол бий. Хэрвээ сэтгэл чинь шархалсан бол энэ удаад өөрийгөө өвдөж дуустал нь өвтгөөд нэг үзээрэй. Байгаа бүх сэтгэлийн өвдөлтөө барагдтал мэдэрч, өөрөө өөртөө хугацаа өгөх нь заримдаа хамгийн амархан, үр дүнтэй арга байж чаддаг.
Өөртөө анхаарал тавь
Ганцаараа байна гэдэг ганцаардана гэсэн үг биш. Хамтрагч чинь танд саад дараа болж, тухгүй нөхцөл үүсгээд байсан гэсэн үг биш ч гэлээ та өөрийгөө тодорхой хэмжээгээр түүнд тохируулан өөрчилж, өдөр тутмын өөрийгөө шинэ нэгэн болгох гэж бишгүй л хичээсэн баиз. Одоо та өнгөрсөн амьдралынхаа турш ганцаараа байхдаа дадал зуршил болгосон зүйлсээ, өөрийнхөө бүтээсэн өөрийгөө хэнээс ч ичиж, санаа зоволтгүй ил гаргаж, өөртөө л анхаарах боломж нээгдлээ гэсэн үг шүү дээ.
Шинэ зүйлс туршиж үз
Өмнө нь өмсөж үзээгүй загварын хувцсаа, уншиж амжаагүй номоо, үзэж байгаагүй киногоо, орж үзээгүй зоогийн газраа гэх мэт байж болох бүхий л шинэ зүйлийг өөртөө зориулан туршиж үзээрэй. Шинэ зүйл эхлүүлж, шинэ зорилго тавьж, түүнийхээ дагуу хичээнэ гэдэг таны анхаарлыг сарниулаад ч зогсохгүй таны амьдралыг дээрдүүлэх юм.
Дотны найзууд болон гэр бүлтэйгээ ойр дотно бай
Гэр бүл, хайртай дотны найзуудтайгаа хамт байснаар та хямарч, стресстэхгүй нь лавтай. Тэднээс тусламж хүсэж, цаг зав, хайр халамжийг нь хүртэх мөн үүнийг тэднээс нэхэх нь эдгээр хэцүү үеүдэд огт ч буруу зүйл биш юм. Таныг унах үед түшдэг, бүдрэх үед зуурдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн, хайрлагдах эрхтэй гэдгээ мэдрэх нь хамгийн зөв аргуудын нэг юм.
Март
Хэрвээ цахим хаягийг нь давтамжтайгаар хайж орж хараад байвал, хааяа нэг зурвас бичмээр санагдаад байвал энэ бүхнийг боломжгүй болтол нь бүх талаас нь холбоогоо таслах хэрэгтэй. Зурвас, зураг, бичлэг тэр ч байтугай хадагаласан дугаарыг нь ч устгаснаар таны сэтгэл хөнгөрөх болно. Мөн түүнчлэн өөр нэгэнтэй танилцан дотносож, цагийг зугаатай өнгөрүүлэх нь илүү үр дүнтэй. Хүчээр өөрийгөө болон бусдыг хуур гэж байгаа юм биш ч гэлээ сэтгэл зүйгээ хүчлээд, эксийнхээ тухай бодлуудаас зугтаагаад үзээрэй.
Эх Сурвалж: psych2go youtube channel