Гурван настай хүүг гэмтээсэн хойд эцгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ

Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Турк улсад дөрөв дэхь хагалгаандаа ороод байгаа юм. Өмнөх хугацаанд хүүгийн биед гэмтэл учруулсан иргэн Э гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2-2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тус гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *