|

ICT EXPO-2023 үзэсгэлэнгийн #Mindgolia асарт хүрэлцэн ирж, тоон гарын үсгээ аваарай

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO-2023 “Mindgolia” уриан дор Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр эхэллээ.

Та бүхэн ICT EXPO-2023 үзэсгэлэнд хүрэлцэн ирж, төрийн үйлчилгээнүүд нэг дор байршсан “Mindgolia” асраар зочлон тоон гарын үсгээ ХурДан Киоск, ХурДан ПОС-оор шуурхай аваарай.

Тоон гарын үсэг хэрхэн авах вэ?

  1. ХурДан Киоск-д иргэний үнэмлэхээ уншуулж, мэдээллээ баталгаажуулснаар тоон гарын үсгээ авах
  2. Хурдан ПОС дээр иргэний үнэмлэхээ уншуулж, тоон гарын үсгээ авах

Энгийн үгээр, тоон гарын үсэг гэдэг нь цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ юм. Тоон гарын үсэг нь маш өндөр нууцлалтай, хэрэглэхэд хялбар бүтээгдсэн тул хэрэглэгчдийн цагийг хэмнэх давуу талтай.

 Та бүхэн “Mindgolia” асарт зочилсноор тоон гарын үсэг авахаас гадна Гэрэгэ Системсийн дараах үйлчилгээг авах боломжтойг дуулгахад таатай байна.

  1. Гэрэгэ Киоск ашиглан бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт авах
  2. Гэрэгэ Киоск болон Гэрэгэ ПОС-оос TapPay цахим зээл авах
  3. Гэрэгэ Системс болон охин компаниудын талаар мэдээлэл авах, хамтран ажиллах боломжтой.

Технологийн эрин үед бидний амьдралын алхам бүр цахим хэлбэрт шилжиж, илүү хялбар, бас хурдтай болж байна. Цаг хугацаа хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулах ICT EXPO-гоор та бүхэн заавал зочлоорой.

Бид технологийн дэвшлээр ирээдүйг хөтөлнө – Гэрэгэ Системс

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments