Таксины жолоочид халдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оногдууллаа
Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байсан иргэн жолоочид халдаж, улмаар дэргэд нь сууж явсан иргэний хоолойг мэсээр зүсэж амийг нь хөнөөсөн гэх онц ноцтой хэрэг гарсан. Тэгвэл эл хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.