Солонгосчууд 50 хоногийн турш хууль бус оршин суугчдыг барьж, нутаг буцаана
БНСУ-ын Засгийн газар хууль бус оршин суугчидтай тэмцэж, хүчээр дайчлан баривчилж байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөд түгээд байна. Тус улсын энэ шийдвэр хүн хүчгүй болсон тариалан эрхлэгч болон бусад бизнес жижиг үйлдвэрүүдэд хүндээр тусаж байгааг иргэд нь хэлж, эсэргүүцэвч амжилтыг эс олов.
Тэд өмнө нь баривчилгааг иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу гүйцэтгэдэг байсан бол сүүлийн үед өөрсдөө хайж, айл бүрийн гэрийг нэгжиж, авч явах болсон байна. Цагдаа нар иргэдийн бичиг баримтыг шалгах, хууль бус оршин суугчийг барих, шалгах боломж нь бүрдсэн тул гадаадын иргэд гудамжаар ч тайван явахад бэрх болоод байна.
БНСУ-д монгол, хятад, узбек хууль бус оршин суугчид давамгайлдаг. Тэд өөрсдөө баригдах гэхээсээ илүү энд тэндхийн матаасд өртөж, хохирдог. Өөрөөр хэлбэл хууль бус иргэд хоорондоо маргах үедээ нэгнийгээ нууцаар мэдээлж барьж өгдөг аж.
Өнөөдөр буюу /2023.06.12/-наас эхэлж тус улсад хууль бус оршин суугчдыг илрүүлж буцаах 50 хоногийн эрчимтэй аян эхлүүлсэн байна.