|

Б.Отгонбаяр: Хүндэт харуул “Хурд” хамтлагийн тоглолтод оролцох нь сүртэй зүйл биш, та нар оролцох хэрэггүй

Рок попын урлагийн томоохон төлөөлөл болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо энэ сарын 10-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хийлээ. “Анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгч цуглууллаа”, “Ямар нэгэн хог үлдээгээгүй цэнгэлдэхийн зүлгийг цэвэрхэн үлдээлээ” гэсэн эерэг сэтгэгдлүүд хөвөрлөө. Гэсэн ч тус хамтлаг тоглолтынхоо үеэр хүндэт харуул жагсааж, ахлагчийн командаар “Хурд” хэмээн зарлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээж олны анхааралд ороод байна. Энэ тухай Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад:

“Хүндэт харуул “Хурд” хамтлагийн тоглолтод оролцохоороо яадаг юм. Бөхийн өргөөнд арга хэмжээнд ч оролцож л байдаг. Та нар оролдох салбараараа оролдоорой. Зэвсэгт хүчин чинь хүссэн хүн нь оролдоод байдаг салбар биш. Эх орон дуун дээр хүндэт харуул оролцсон нь тийм ч буруу зүйл биш. Сэвэх зүйлээ л сэв” гэв.

Төрийн хүндэт харуул тоглолтод хүссэн хамтлагийн тоглолтод халтуур хийгээд явах нь хэр зохимжтой вэ. Угтаа журамдаа:

Төрийн ёслолын журамд “Төрийн ёслол нь үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдлыг тэмдэглэх, төр засгийн удирдагчид оролцох болон гадаад оронд хийх айлчлал, гадаадын зочин төлөөлөгчийг хүлээн авах зэрэг ёслолын арга хэмжээг зохион байгуулна” гэж заасан байдаг.

Мөн “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийг ёсолно. МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн тангараг өргөх, тамга шилжүүлэх, Төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн  үндэсний ёстой холбоотой арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төрийн ёслол хариуцсан нэгж /цаашид Төрийн ёслолын алба гэх/ зохион байгуулна гэж заасан байна. Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэл хариуцсан албан хаагч “Сүртэй зүйл биш” гэх тайлбарыг өгч буй нь оновчгүй юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *