“Алтай хотхон ашиглалтад ороод 13 жил болсон чулсын сургууль баригдахгүй байна”

Сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөхийг шаардаж “Алтай” хотхоны оршин суугчид өнөөдөр жагсаал зохион байгууллаа.

10,000 гаруй оршин суугчтай энэ хотхонд одоог хүртэл улсын сургууль, цэцэрлэг бариагүй. Сургууль барих талбай дээр “Тайгам Алтай” ХХК өөр зориулалтын барилга, байгууламж барих гэж байгааг оршин суугчид хэлж байв.

“Алтай” хотхоны оршин суугчид “Манай хотхонд сургуулийн насны 3,000 гаруй хүүхэд бий. Гэвч одоог хүртэл хотхон дотроо сургууль, цэцэрлэггүй хэвээр. Хүүхдүүд маань сургуульдаа явахын тулд маш их эрсдэлтэй тулгардаг. Тэдний амь насанд ч эрсдэл учрах аюул байгаа.

Энэ хавьд машин битгий хэл явган хүн явах боломж бүрдэхгүй байна. Оршин суугчид цаашдаа ч тэмцэх болно.”Алтай” хотхоны хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь бүрэн хаагдаад байна. “Тайгам Алтай” компани олон барилга, байшин барьсан мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй. “Тайгам Алтай” компанийн удирдлага, зохих шатны ажилчид энэ асуудлаа шийдэх цаг болсон. Оршин суугчидтай хамтарч, болж бүтэх талаас нь тохиролцъё гэхээр ирдэггүй. Манай хорооны дарга ч удаа дараа тус компанийн захиралтай уулзаж байсан юм билээ. Гэвч асуудлыг огт хүлээж авдаггүй.

Цаашдаа оршин суугчдын асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрлэхгүй байвал дахин энэ хотхонд ямар ч барилга бариулахгүй. Оршин суугчид тэмцэх болно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *