“Хурд” хамтлагийн тоглолтод оролцсон хүндэт харуулууд төлбөр аваагүй гэв

Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Хурд” хамтлагийн тоглолтын үеэр хүндэт харуул жагссан нь Төрийн ёслолын журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж буй.

 Энэ талаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас тодруулахад “Хурд” хамтлагаас хүндэт харуул жагсаах хүсэлтийг ЗХЖШ-д гаргасны дагуу шийдэж өгсөн. Бид ЗХЖШ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу “Хурд” хамтлагийн тоглолтод цэргийн ёслолын хүрээнд оролцсон. Ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй. Энэ нь төрийн ёслол бус цэргийн ёслолын жагсаал юм.Тодруулбал “Хурд” хамтлагийн “Эх орон” дууны үеэр хүндэтгэл үзүүлж, жагссан. Цэргийн ёслолд 10 алба хаагч оролцсон, ямар нэгэн төлбөр, санхүүжилт аваагүй. Цэргийн ёслол гэдгийг хүндэтгэл үзүүлж ёсолдог гэж ойлгож болно.Олон улсын хэмжээний тэмцээн, ДАШТ-ий нээлт, жагсаалын үзүүлэх тоглолт, хөшөөнд цэцэг өргөх зэрэгт оролцох нь цэргийн ёслол юм” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *