Н.Ганибал: Нүүрсний сонсголыг АТГ биш МАН-ын удирдлагууд хойшлуулсан

Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 12-15-нд болох байсан ч АТГ-аас ирүүлсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаанд хойшлуулсан.

Тэгвэл Ардчилсан Намын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Ганибал уг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Нээлттэй сонсголд гэрчээр дуудагдах 100 гаруй хүнийг нэрийг зарлах хуралд түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдыг бид зургаан цаг хүлээсэн. Удаан хүлээлгэсний эцэст хуралдаа ирсэн ч хойшлуулъя гэдэг санал гаргасан. Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Бейсен бид хоёр сонсголыг явуулах ёстой гэсэн саналыг сөрөг хүчний хувьд тавьсан боловч, МАН-ын гишүүд болон ХҮН намын дарга Т.Доржханд нар дэмжиж хойшлуулсан. Түүнээс хойш түр хороо хуралдаагүй. Г.Ганболд гишүүн зургаан цаг алга болохдоо УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж, чиглэл авсан юм билээ. АТГ-аас хойшлуулах шийдвэр гаргасан нь шалтгаан биш. Ер нь МАН-ын удирдлагууд энэхүү сонсголыг хойшлуулахад нөлөөлсөн гэсэн үг” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *