Манай улсад 60 мянга орчим хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг

Монгол Улсад хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрсөн байдаг.

Монгол Улсад 5-17 насны 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна. 14 болон түүнээс дээш цагаар ажилладаг 2049 хүүхэд байна.

Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7 хувь байсан бол сүүлийн 10 жилд нэмэгдэж 2022 онд 16 хувь болжээ.

Ажил эрхэлж буй хүүхдүүдийн ихэнх нь том мал, тэжээвэр амьтадтай харьцаж эсвэл өтөг, бууц, ялгадастай орчинд ажиллаж байсан тул аюултай ажил эрхлэлтэд тооцогджээ.

Хөдөлмөр эрхэлж буй болон аюултай ажил эрхэлдэг хүүхдүүдийн ихэнх нь хөдөө амьдарч байна.

Аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн 29 хувь нь эмнэг сургах эсвэл хурдны морь унах, хурдны морь уяхад туслах үйл ажиллагаанд оролцдог бол дийлэнх буюу 38 хувь нь ачаа өргөж, зөөх, буулгах ажил хийж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *