Үнэрлэж байсан газ нь дэлбэрч гурван хүн гэмтжээ
ТҮЦ дотор ахуйн хэрэглээний газ дэлбэрч, 20-22 насны залуус гэмтжээ.
Тодруулбал, ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-д ажилладаг худалдагч охин найзуудын хамт газ үнэрлэсэн байна. Энэ үеэр хий дэлбэрч, залуус гэмтжээ.
Цагдаа нарыг очиж хэргийн газар үзлэг явуулахад, ТҮЦ дотор газны дөрвөн ширхэг хоосон сав байжээ. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.