АТГ 65 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны зургаадугаар сарын 5-9-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 500 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 292 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 208 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 111 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 38 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.