Байт харвааны Улаанбаатар хотын аваргууд тодорлоо

Байт харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Тэмцээнд найман байгууллагын 100 гаруй тамирчин рекурв (70 м-т 72 сум) болон компаунд (50 м-т 72 сум) төрлөөр оролцож, зургаан багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав. Тэмцээний хаалтын өдөр Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Номинчулуун нар тамирчдад амжилт хүсэн, шагнал гардуулсан юм.

Тэмцээнд цэц мэргэнээ сорьж, шилдгээр шалгарсан тамирчдыг танилцуулж байна.

Байт харвааны рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд:

  1. Спортын мастер Ц.Цэнгүүн алтан медаль /Хангарди спорт клуб/
  2. Спортын мастер Д.Дашнамжил мөнгөн медаль /Хангарди спорт клуб/
  3. ОУХМ Ж.Гантөгс хүрэл медаль /Хангарди спорт клуб/

Байт харвааны рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд:

  1. ОУХМ Б.Урантунгалаг алтан медаль /Aлдар спорт хороо/
  2. ОУХМ А.Энхтуяа мөнгөн медаль /Хангарди спорт клуб/
  3. ОУХМ Ж.Дагийжанчив хүрэл медаль /Хангарди спорт клуб/

Байт харвааны компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд:

  1. Спортын мастер Л.Мөнхбаатар алтан медаль /Aлдар спорт хороо/
  2. Спортын мастер П.Жамьянгомбо мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  3. ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль /Зэвт хасар клуб/

Байт харвааны компаунд төрлийн эмэгтэй хувийн харваанд:

  1. Спортын мастер Б.Батдулам алтан медаль /Зэвт хасар клуб/
  2. Дэд мастер О.Биндэръяа мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  3. Дэд мастер Б.Мөнгөнчимэг хүрэл медаль /Aлдар спорт хороо/

Байт харвааны рекурв төрлийн холимог багийн харваанд:

  1. Алтан медаль /Aлдар спорт хороо/
  2. Мөнгөн медаль /Дархан-Уул клуб/
  3. Хүрэл медаль /Хангарди спорт клуб/ тус тус хүртсэн бол байгууллагын дүнгээр “Алдар” спорт хороо аваргаллаа.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулсан. Мөн Төрийн банк дэмжигч байгууллагаар ажилласан юм.

Ташрамд, тус тэмцээнд Бүх ард түмний спортын XV их наадмын аварга, “Алдар” спорт хороо, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Буянтүшиг 655 онож, спортын мастер цолын болзол хангасан байна. Түүний энэхүү амжилт нь U18, U21 ангиллын рекорд оноог шинэчилсэн юм.

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments