Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлууллаа
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хяналт шалгалт үргэлжилж байна.
Дээрх шалгалтуудтай холбоотойгоор дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.
Эх сурвалж: БШУЯ