Б.Мөнхдөл: Гадаадад амьдардаг иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болъё

Гадаадад суугаа 200 мянга гаруй иргэнийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болгохыг шаардсан “Бид төлөөлүүлэх эрхтэй” аяныг зарлаж буй талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ, “Цахим өртөө холбоо”, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл”-ийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Цахим өртөө холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл “Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.Гадаадад байгаа иргэд 2012 оноос намын жагсаалтаар санал өгөх эрх нээгдсэн. Ингэснээр УИХ-ын сонгуульд нэг удаа санал өгөх эрхтэй байсан. Гэвч зөвхөн УИХ-ын суудлын 38 хувийг сонгоход л гадаадад байгаа иргэд оролцож байгаа. Энэ нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж буй асуудал. Монголд амьдарч байгаа бол тойрогт санал өгч болдог. Харин гадаадад оршин сууж буй тохиолдолд тойрогт санал өгөх эрхгүй.Монгол Улсын иргэнийг хаана амьдарч байгаагаас нь хамаарч ялгаварлахгүй байхыг Үндсэн хуульд заасан. Хот, хөдөө эсвэл гадаадад амьдарч байна уу хамаагүй сонгох эрхтэй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *