|

Суэцийн суваг хаагдсаны улмаас дэлхийн худалдаанд 6-10 тэрбум ам.долларын хохирол учирчээ

“Эвэргивен” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд БНХАУ-аас роттердам хүрэх замдаа суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, бусад хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хаасан. Хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, хөлөг онгоцны багийнхан удирдлагын хяналтаа алдсан байх магадлалтай юм.

Тэгвэл суэцийн сувгийн захиргааны дарга Усама Рабиа ослын шалтгаан тодорхой болох хүртэл “Эвэргивен” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц сувгийг орхиж явахгүй бөгөөд өдөр шөнөгүй ажиллуулсан чирэгч болон ёроол ухагч хөлөг онгоцнуудын ажиллагааны зардлыг гаргана гэж мэдэгджээ.

Урьдчилан тооцоолсноор, хохирлын хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрч байна. Харин суэцийн суваг 6 хоног хаагдсаны улмаас дэлхийн худалдаанд 6-10 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж ХБНГУ-д төвтэй олон улсын санхүүгийн аллианз компани тооцоолжээ. Тус байгууллагаас сул зогсож байгаа чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцнуудын ашиглалтын зардал өдөрт 3.25 сая орчим ам.долларт хүрэх бол нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудын хувьд 500 мянга орчим ам.доллар болно гэж тооцоолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: nbcnews.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *