Д.Сумъяабазар: ЭЕШ-ын төвүүдийн ойролцоох замыг зохицуулж, хүүхдүүдийг хоцрохгүй очих нөхцлөөр хангана
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цахим хуудастаа дараах мэдээллийг өгөв.
“Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдадаа шалгалтаа амжилттай өгөхөд нь нийслэлийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж, бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээврийн бүх чиглэлд үнэгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.
Мөн шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, хүүхдүүдийг шалгалтаас хоцрохгүй очих нөхцөлийг бүрдүүлэн ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Элсэлтийн ерөнхий шалгалт бол та бүхний амьдралын нэгэн чухал мөч. Учир нь энэ шалгалтаар ямар мэргэжлээр сурах, ирээдүйд хэн болохоо шийднэ. Иймд дүү нартаа амжилт хүсэж, шалгалтаа амжилттай өгөхийг хүсье. Та бүхэн бол Монголын, нийслэл Улаанбаатар хотын ирээдүй билэ