ЭЕШ өгөх сурагчдад “UBCab” үнэгүй үйлчилж, “Icemark” зайрмаг тараана

Маргааш буюу 6-р сарын 15-ны өдрөөс эхлэн ЕБС төгсөгчид ЭЕШ-аа өгч эхэлнэ. Энэ өдөр сурагчдын хувьд ирээдүйн амьдралын гараагаа зөв тавих чухал өдрийн нэг учир Засгийн газраас анхаарч, тухайн өдөр сурагчдыг нийтийн тээвэрт үнэгүй зорчуулах, мөн ойр орчмын зам засварын ажлыг зогсоох, ачаалал түгжрэлийг зохицуулахаа мэдэгдээд буй.

Тэгвэл эл уриалгад хувийн хэвшлүүд ч мөн нэгдэж эхэллээ. Тухайлбал, “Icemark” компани тухайн өдөр сурагчдад үнэгүй зайрмаг тараах бол, “UBCab” компани таксигаар үнэгүй үйлчлэх аж. Шалгалт өгөх гэж буй сурагчид шалгалтын батламжаа үзүүлээд такси болон автобусаар үнэгүй зорчиж, зайрмагаа авах боломжтой байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *